Хил хамгаалалалтад туслах хүчний салбар зөвлөл энэ онд хийх ажлаа баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 16:16:52
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынхантай хил хамгаалах байгууллагынхан хамтран ажиллах төлөвлөгөөгөө гаргажээ.
Тус сумын нутагт хилийн цэргийн
 0131 дугаар ангийн хоёр застав хамаарагддаг билээ. Улсын хил залгаа сумдын хувьд Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлтэй бөгөөд жил бүр хил хамгаалах байгууллагатай хамтран ажилладаг уламжлалтай. Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн орлогч, Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Л.Алтангэрэл, Хилийн албаны тасгийн дарга, хошууч Ө.Ууганбаяр нар тус суманд хүрэлцэн ирж Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тавьж, 2018 онд хийж хэрэгжүүлэх, хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэн баталлаа.
Мөн сумын Засаг дарга, Баян-Овоо сумын Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн дарга О.Мандахбаяр 2017 онд хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажил, сумын Засаг даргын Тамгын газар, бусад албан байгууллагуудаас хилийн 2 заставуудад оруулсан хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны талаарх тайланг сумын Хил хамгаалалтад туслах хүчний гишүүдэд танилцуулсан байна. Хил хамгаалах үйлсэд хилийн бүс дагуу нутагладаг малчид их үүрэгтэй ажилладаг юм.
Д.Мишигсүрэн
相关新闻