Сум дундын малын эрүүл мэндийн төв нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-21 12:01:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын малын эрүүл мэндийн төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ.
Тус суманд Оюутолгой ХХК-ийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх төвийг байгуулан нээлтээ хийж байна. Энэ төв нь малын эрүүл мэнд, үржлийн алба, шинжилгээний лаборатори гэсэн бүтэцтэй юм. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ариун цэврийн чанарын үнэлгээ хийх чадамж бүхий хоёр давхар байгууламж нь 4-5 автомашины гараж, малын саравч, хатуу хучилттай зам талбай, дөрвөн айлын орон сууцны барилгатай эргэн тойрон тусгаарлагдсан төв  гэдгээрээ онцлог ажээ.
Уг төвийг байгуулснаар Өмнөговь аймгийн зуун бүсийн сумдын малын эрүүл мэнд рүү чиглэсэн бүх талын ажлыг хийх боломж бүрдэж байгаа билээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻