Өмнөговь аймаг зочдоо угтах хаалга бүхий цогцолбор байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-22 13:59:29

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг нутагтаа орж ирж буй зочдоо угтах хаалгатай болно.
Тус аймаг энэ жилийн их бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Үүнийхээ хүрээнд энэ жил маш олон бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байгаагийн нэг нь зочдоо угтах хаалга юм. Аймгийн төвөөс Улаанбаатар хот руу гарч байгаа хатуу хучилттай зам дээр дээрх хаалгыг барихаар төлөвлөж байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн ганц хаалга байх бус угтах, үдэх талбай, авто зогсоол, явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг, нийтийн био бие засах газар зэрэг багтсан цогцолбор байх юм. Уг хаалга бүхий цогцолборын зураг төслийг "Эм Эс Эл" ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Тус бүтээн байгуулалтанд 400 гаруй сая төгрөг төсөвлөөд байгаа ажээ. 

Д.Мишигсүрэн

相关新闻