Засаг дарга Н.Наранбаатарыг "Олимпийн алдар" медалиар шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-23 12:26:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Спортын салбарт хөрөнгө оруулалт, бодлого хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, спортыг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан Өмнөговь аймгийн удирдлага хамт олны хөдөлмөрийг Олимпийн хорооноос өндрөөр үнэлж, аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг ийнхүү шагнаж урамшууллаа.
Уг шагналыг өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, МҮОХ-ны нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулан өгч хүндэтгэл үзүүлэв. 
Тус аймаг нь сүүлийн хоёр жил спортын төрөлжсөн сургалттай сургуулийг байгуулан ажиллаж, үүнийхээ үр дүнд аймаг болоод улсдаа амжилтыг дагуулсаар байгаа юм. Үүний нэг нь 30 жилийн дараа сагсан бөмбөгийн улсын аваргаас хүрэл, мөнгөн медалиудыг өсвөрийн тамирчид аймагтаа авч ирсэн төдийгүй ХБНГУ-д болох тэмцээнд оролцох эрх авсан юм. Мөн өнгөрсөн онд тус сургууль 10 төрлөөр 200 гаруй хүүхдийг сургаж, жилийн хугацаанд дэлхийн болон улсын хэмжээний тэмцээн уралдаанаас 250 гаруй медалийг нутагтаа авч ирсэн байна.

Д.Мишигсүрэн

相关新闻