Дэлхийн усны өдрөөр Даланбулагийн голоо цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр дэлхийн усны өдрөөр Даланбулаг гол орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Тус аймагт энэ жил эл өдрийг "Байгальд ээлтэй ус ашиглалт" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Өмнөговь аймгийнхаа төв Даланзадгад сумаа хүндэтгэн нэрийдсэн Даланбулаг голын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар, Алтайн өвөр сав газрын захиргаа хамтран зохион байгууллаа.
Цэнгэг уст уг голыг цэвэр ариун байлгахаар Даланзадгад сумын тавдугаар багийн иргэд, УЦУОШГазар, ХХААГ, "Гүний Ус" ХХК, ШТС-ууд, Тусгай хамгаалалттай газруудын захиргаа, Даланбулаг усны үйлдвэр зэрэг байгууллагууд 20 орчим байгууллагын иргэд гар бие оролцсон байна. Энэхүү арга хэмжээний үеэр иргэдэд усны үнэ цэнэ, ашиглалт хамгаалалтын талаар мэдээлэл хийж, ЕБС-ийн суралцагчдын дунд сургалт болон танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион байгууллаа.
Даланбулаг голын орчмыг далан ширхэг задгай гэгддэг бөгөөд энэ газар говь нутгийн газар тариалангийн анхны шанг татаж шар будаа хүртэл тариалж байсан түүх байдаг билээ. Мөн уг голын усаар цөөрөм үүсгэн голын адагт газар тариалан эрхлэгчид төмс хүнсний ногоо тариалсаар байгаа юм.