"Олимп хүн төрөлхтний эв нэгдэл" сэдэвт илтгэлийн уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадын гуравдугаар сургууль дээр "Олимп хүн төрлөхтний эв нэгдэл" сэдэвтэй илтгэлийн уралдаан боллоо.
Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаар олимпын галт бамбар аялж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд тус сургууль олимпийн мэдлэгийг хүүхдүүдэд олгох зорилгоор дээрх итгэлийн уралдааныг зохион байгуулсан нь тус аймагт анх удаагаа олимпын талаар зохион байгуулж буй итгэлийн уралдаан болж байгаагаараа онцлог юм.
Олимпийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, илтгэх авьяас чадвараа сайжруулах зорилгоор 6-12-р ангийн сурагчдын дунд явуулсан уг уралдаанд 12г ангийн сурагч У.Цолмонбаяр тэргүүн байр эзэлж, 12б ангийн сурагч О.Уулсанаа дэд байрт, 12г ангийн сурагч Н.Цэрэннадмид гуравдугаар байрт шалгарч бусдыгаа манлайллаа. Илтгэлийн уралдааныг Д.Оюунцэцэг багшийн удирддаг "Оюуны ундарга" мэтгэлцээний клуб, Биеийн тамир спортын баг нэгдэл өндөр түвшинд амжилттай зохион байгуулсан байна.
Д.Мишигсүрэн