“Дотуур байр- Хөгжлийн орчин” сэдэвт сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-26 15:18:46
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт  “Дотуур байр- Хөгжлийн орчин” сэдэвт сургалт болж байна. Уг сургалтаар дотуур байрны сурагчдын эрүүл аюулгүй амьдрах, суралцах, хөгжих үйл ажиллагааг зохин байгуулахад дотуур байрны ажиллагсдыг чадваржуулан, дотуур байрны багш нарын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймагтаа анх удаагаа зохин байгууллаа.
Тус аймагт ерөнхий боловсролын сургуулиудын 17 дотуур байранд 6-18 насны 891 гаруй хүүхэд амьдарч байгаа аж.  Эдгээр Дотуур байранд  нийт 24 багш ажиллаж байгаагийн 40 гаруй хувь нь мэргэжлийн харин бусад нь мэргэжлийн бус хүмүүс ажилладаг. Учир нь хөдөө орон нутагт суурьшин ажиллах боловсон хүчин дутмаг байгаа юм. Энэ онд дотуур байрлуу чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаагийн нэг нь энэхүү  “Дотуур байр- Хөгжлийн орчин” сэдэвт сургалт юм.
Мөн дотуур байрыг камержуулах, хүүхэд хөгжлийн төвтэй болгох, багш ажилчдыг сургах чадваржуулах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Хөдөө орон нутгийн дотуур байрнуудын орчин тааруу, ажилчдын мэдлэг чадвар тутмаг байгааг уг сургалтын үеэр хэлж байлаа. Сургалтанд 17 сургуулийн 67 хүн хамрагдаад байна. Уг сургалтаар дотуур байрны ажилчдын нийтлэг журам, хүүхдийн тухай хууль, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийг хэрхэн хамгаалах, хөдөлмөрийнхөө хуулинд ажилчид яаж ажиллах талаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Мөн энэхүү сургалтаар дотуур байрны ажилчид туршлагуудаасаа солилцох юм байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻