Шүлхий өвчний улмаас 400 гаруй мал устгаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-21 10:23:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт малын гоц халдварт шүлхий өвчний улмаас 400 гаруй мал устгаад байна.
Тус аймагт 114 өрхийн 1091 мал шүлхий өвчний шинж тэмдгээр өвчилж 430 малыг устгасан гэж аймгийн ХААГазраас мэдээллээ. Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрснээс хойш тус аймгийн зүүн бүсийн сумдын малчдын малаас уг өвчин илэрч холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажилласны үр дүнд өвчний тархалтыг намжаагаад байгаа юм. Цогт-Овоо, Манлай, Цогтцэций сумдад хяналтын постууд ажиллаж байна. Одоогийн байдлаар 304 өрхийн 161874 мянган толгой малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулан, мэдрэмтгий мал сүргийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байгаа ажээ. Шүлхийн урьдчилан сэргийлэх тарилга хэрэгтэй байгаа хэдий ч улсын хэмжээгээр тасарсан тул 4 сард ОХУ-аас ирэхээр болсон гэдэг мэдээллийг аймгийн ХХААГазраас өглөө. 
Энэ онд  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 545,8 мянган толгой малыг хамруулан  шөвөг яр, ДХХ энтеробактериоз , сахуу, дуут хавдар, сохор догол гэх зэргийн  8 төрлийн өвчнөөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Халдварт өвчөөс сэргийлэх үйл ажиллагааны зардалд орон нутгийн төстөөс 287,0 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.  
Д.Мишигсүрэн
相关新闻