Цахим залилангийн гэмт хэрэг сүүлийн үед гарах болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт цахим залилангийн гэмт хэрэг сүүлийн үед гарах боллоо. Тиймээс тус аймгийн Цагдаагийн газраас энэ төрлийн гэм хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэддээ анхаарууллаа.
Он гарснаас хойш бусдын фээсбүүк хаягаар орж найзуудаас нь мөнгө авсан тохиолдол гурав бүртгэгджээ. Тухайн гэмт хэргийг шалгаж байгаа гэнэ. Хэдийгээр хэргийн тоо цөөн мэт боловч хохирогч олон байгаа аж. Нэг хаягнаас гэхэд л 10 гаруй хүнээс мөнгө авсан тохиолдол байгаа юм байна. Өнгөрсөн онд ийм цахим залилангийн гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн бөгөөд хэргийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх тагсийнханд хүлээлгэн өгсөн байна.
Олон нийт, иргэдийн дунд цахим гэмт хэргийн тухай ойлголт байхгүй нь уг төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх нэг том шалтгаан болж байна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Тус гэмт хэргийн гол бай нь төрийн байгууллага, хувь хүний мэдээ мэдээлэл, компьютерийн мэдээллийн дэд бүтэц, программ хангамж байдаг бөгөөд уг төрлийн гэмт хэргийг олон төрлийн арга технологи ашиглан үйлдэгддэг ба эдгээр арга технологиуд нь өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа юм.
Уг гэмт хэрэг нь хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурах, цахим хуудасны хандалтыг өөрчилж, хэрэглэгчийг тусгайлан бэлтгэсэн хуурамч цахим хуудас руу хандуулах замаар мэдээлэл хулгайлах, Олон нийтийн сүлжээ, цахим шуудан бусад цахим зам сувгийг ашиглан хувь хүнийг гүтгэх, доромжлох, айлган сүрдүүлэх, хуурамч хаяг үүсгэн, түүнд холбогдсон хэрэглэгчийн мэдээллийг замаас хулгайлах зэрэг цахим хэргүүд газар аваад байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг ийн анхааруулж байна. Шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, жишээ нь өөрийн зураг, регистрийн дугаар, өвчтөний түүх гэх мэтийг нууцлах шаардлагатай байгаа юм. Мөн цахим хуудасны хандах нэрийг сайтар нягталж шалгасны дараа цахим хуудас руу хандах, олон нийтийн сүлжээнд болон бусад цахим сүлжээнд үл таних этгээдтэй харилцаа тогтоохдоо сэрэмжтэй байх, хэт хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, кибер хүчирхийлэл гэж үзэж буй үедээ хуулийн байгууллагад хандахаас эмээхгүй байхыг иргэддээ санууллаа.
Иргэд нийтийн болон найдваргүй утасгүй интернетийг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд хувийн мэдээлэл, хандах эрхээ нууцлах. шаардлагатай ажээ.

Д.Мишигсүрэн