Монгол Улсын их сургуультай хамтран ажиллах гэрээг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-23 12:15:18

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг нь Монгол Улсын их сургуультай хамтран ажиллах гэрээг байгууллаа. 
Уг гэрээг байгуулснаар салбар бүрийн шилдгийн шилдэг боловсон хүчнийг хамтран бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Мөн төрийн албан хаагчдаа чадваржуулах, мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэхэд чиглэсэн урт болон богино хугацааны сургалт, лекцийг хамтран зохион байгуулах ажээ.
Аймгийн чанартай олимпиадад амжилт үзүүлсэн суралцагчийг МУИСургууль 50 хувийн хөнгөлөлттэй сургадаг болсон байна. Харин Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ "Аймагтаа нэн хэрэгцээтэй мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг аймгийн зүгээс сургалтын төлбөрийг нь 50 хувийг даагаад олимпиаддаа амжилт үзүүлээд орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцвал 100 хувийн тэтгэлгээр суралцах боломжийг олгоё" гэлээ. 
Ийнхүү шилдэг хүүхдүүд аймагтаа хэрэгтэй байгаа мэргэжлээр суралцвал сургалтынхаа төлбөрт санаа зовох зүйлгүй болох нь. Тус аймагт малын эмч, сургуулийн өмнөх боловсролын багш, соёлын мэргэжилтнүүд гээд нэн тэргүүнд хэрэгтэй байгаа юм. 

Д.Мишигсүрэн

相关新闻