СЭЛЭНГЭ
Сэлэнгэ аймагт 2021 онд өрнөсөн онцлох ажлууд
Ахмадууд санаачлан уриалж, соёлын үнэт өвөө сэргээн засварлавСэлэнгэ/МОНЦАМЭ/.Р.Ганхуяг даргатай Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо үйл ажиллагаагаараа Улсдаа тэргүүлдэг ахмадын байгууллага. Тус хамт олон санаачлан Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд соёлын үнэт өв болсон хөшөө дурсгалуудыг сэргээн засварлаж, олон нийтийг хамарсан бүтээлч ажиллагаанд ахмадуудаа уриалан дуудаж, идэвхи зүтгэлтэй манлайлан оролцсон нь 2021 оны бүтээлч онцлох ажил болж байна.Тодруулбал Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр багийн нутагт орших Ханын хөндий дэх Партизан цэргүүдэд зориулсан хөшөөг сэргээн засварлажээ. Энэхүү түүхт газарт Ардын журамт цэрэг 1921 оны 3-р сарын эхээр цуглаж, 4 хороо болон цэргийн зохион байгуулалтанд орж байсан аж. Түүхийн гэрч болсон энэ газар нутагт эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан партизан цэргүүдэд зориулж 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор дурсгалын самбар, 1981 онд ардын хувьсгалын 60 жилийн ойгоор хөшөө дурсгалын цогцолбор болгон нээж байжээ. Зах зээлд шилжсэн 1990-ээд оны эхээр ухвар мөчид хүмүүс зэс хөөмөл хөшөөг нурааж зэсийг нь авч сүйтгэсэн аж. Энэхүү дурсгалын хөшөөг сэргээн засварлаж харьяа Алтанбулаг суманд хүлээлгэн өгчээ. Ахмадуудын санаачилгаар иргэд олони нийтийн хандив, аймаг, орон нутгийн тус дэмээр Хөшөөг шинэчлэн засварлах ажлыг Ч.Дэмбэрэлсайхан захиралтай “Сэлэнгэ Ундрам”ХХК гүйцэтгэжээ.
1250天