Төрийн дээд одон, медаль гардууллаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулсны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Улс тунхагласны 97 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан төрийн захиргаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хууль хяналт, хил хамгаалах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасныг ёслол төгөлдөр гардуулан өглөө.
1287天