Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-21 19:01:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар ангийг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Тус анги нь нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, системийн хэмжээнд үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөний биелэлтийн дүнгээрээ тэргүүн байр эзэлжээ. Ийн идэвх санаачилгатай ажиллаж байгааг нь үнэлэн тус ангийг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ. Шагналыг энэ сарын 16-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Мандал сумын удирдлагууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцжээ. 

相关新闻