СЭЛЭНГЭ: Цусны даралт ихсэлтийн эсрэг аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-31 13:19:51

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Мандал сумаас эхэллээ.

 

Аяны хүрээнд иргэдэд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, эрт илрүүлэг үзлэгт хамруулах юм.

 

Үзлэгийг Улсын III төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар 2 өдрийн турш зохион байгуулна.

 

Тус аяныг Хаан банк сан, Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран хэрэгжүүлж байгаа юм.

 

9 жилийн өмнөөс эхэлсэн тус аян 21 аймгийг тойрч нийтдээ 68000 гаруй иргэдэд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог зохион байгуулжээ.

 

 

 

相关新闻