"Монгол цэргийн өдөр"-ийг угтсан цуврал тэмцээнд ХЦ-ийн 0243-р анги тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-18 19:59:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан цэргийн хүрээний байгууллагуудын дунд цувралаар явагдсан тэмцээний шагналыг гардууллаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн ивээл дор зохион байгуулсан эл тэмцээнд 7 байгууллагын давхардсан тоогоор 400 гаруй алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлджээ. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр хурандаа Д.Мэндсайхан захирагчтай ХЦ-ийн 0243 дугаар анги тэргүүлжээ. Удаах байруудад хурандаа О.Батгэрэл захирагчтай ХЦ-ийн 0101 дүгээр анги, хурандаа Г.Галбадрах даргатай аймгийн ОБГ тус тус эзэлж шагналаа хүлээн авлаа.

相关新闻