Амьд харилцааг эрхэмлэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-26 20:03:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас 2022 онд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр хийж буй төлөвлөгөөт ажлуудын нэг бол “Дэлгэцийн донтолтоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалцгаая” аян билээ. Энэхүү аяныг тавдугаар сарыг дуусталх хугацаанд зарлан үр дүнг тооцон ажиллах юм.

Цуврал үйл ажиллагааны хүрээнд бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлууд хийж байгаа бөгөөдаянд Сэлэнгэ аймгийн СӨБ-ын байгууллагууд нэгдэцгээлээ. Энэ хүрээнд төслийн санаачлагч “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-аас эрхлэн гаргасан “Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг аймгийн цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлгийн 1000 хүүхдэд тараан өгчээ.

Дэлгэцийн хэтийдсэн хэрэглээний хор хөнөөллийг хүүхдүүдэд ойлгуулан, бага наснаас нь эрүүл дадалд сургах, эцэг эхчүүдэд нөлөөлөн амьд харилцааг эрхэмлэхийг уриалах нь үйл ажиллагааны эрхэм зорилго юм. Энэхүү арга хэмжээ нь "багш-хүүхэд-эцэг эх" гэсэн гурвалсан холбоонд суурилан хэрэгжих учир СӨБ-ын багш нар “Дэлгэцийн донтолтоос бага насны хүүхдийг хамгаалах арга замууд” сэдэвт сургалтад хамрагдаж байна.

Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулсан тус сургалтад аймгийн нийт цэцэрлэгийн бэлтгэл бүлэг хариуцсан багш, аргазүйч, эмч гэсэн бүрэлдэхүүнтэй 137 хүн хамрагдлаа. 

相关新闻