2021 оны ХХОАТ-ын буцаан олголт 1.4 тэрбум төгрөгийг 1672 иргэнд олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс Хувь хүний орлогын албан
татварын тухай хуулийн 28.4-д заасны дагуу 2021 оны ХХОАТ-ын буцаан олголтыг энэ
сарын 29-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
Тодруулбал нийт 1.4 тэрбум
төгрөгийг 1672 иргэнд олгох аж. Энэхүү буцаан олголтын 1.2 тэрбум төгрөг нь
орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан 969 иргэнд олгох аж. Харин үлдсэн 0.2
тэрбум төгрөгийг сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдсан 703 иргэнд олгох
юм байна.