СЭЛЭНГЭ: Д.Давааням: Хугацаат цэргүүд цэргийн эрдэмд суралцахаас гадна мэргэжил эзэмшинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-18 12:36:53

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хугацаат цэргүүд алба хаах хугацаандаа зөвхөн цэргийн эрдэмд суралцаад зогсохгүй, аймаг орон нутагтаа эрэлттэй байгаа мэргэжлээр суралцан мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй төгсөх боломжтой болж байна.

 

Энэ талаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Д.Давааням, “Энэ удаагийн цэрэг татлагаас “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөр хэрэгжих болсноороо онцлогтой байгаа. Тухайлбал жолооч, дроны оператор, засал чимэглэлч, барилгын мэргэжилтэн, фермер, гагнуурчин зэрэг мэргэжил эзэмшинэ” хэмээн ярилаа.

 

2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг Сэлэнгэ аймагт 10-р сарын 10-21-нд зохион байгуулж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" үндсэн үүргээ ёсчлон биeлүүлэн идэвхтэй хамрагдахыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас уриаллаа.   

相关新闻