Тариалангийн бүс нутагт үржүүлж буй малд үзлэг, ангилалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-04 16:28:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Тариалангийн бүс нутагт үржүүлж буй малд үзлэг, ангилалт хийх ажлын баг байгуулсан байна.

Энэхүү ажлын баг малын ашиг шимийн үзүүлэлтийг тогтоон баталгаажуулах. Мөн үржлийн хээлтүүлэгч, цөм сүргийн хээлтэгч, үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх үүрэгтэй аж. Эхний удаа дээрх ажлыг Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн суманд явуулахаар гүйцэтгэгч ААН-тэй зөвлөлдөн ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар санал солилцсон байна.

Энэхүү ажлын гүйцэтгэгчээр "Хуурч сүрэг" мал үржлийн хоршоо ажиллах аж. Дээрх сумдаас нийтдээ 4670 толгой бод, 18200 толгой бог малд ашиг шимийн үзүүлэлтийг тогтоон баталгаажуулах ажил хийхээр төлөвлөжээ. 

相关新闻