Дархлаажуулалт 90 хувьтай явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан
сэргийлэх дархлаажуулалтын ажлыг энэ сарын 18-ны өдрөөс эхэлсэн. УОК-ын 02
тоот тогтоол, МЭЕГ-ын даргын А/77 тоот тушаал, аймгийн Засаг даргын А/169
дугаар захирамжийн дагуу зохион байгуулж буй эл ажлыг тус аймгийн хэмжээнд шуурхай
зохион байгуулан бусад аймгаа хошуучлан ажиллаж байгаа талаар зохион
байгуулагчид хэллээ.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тарилгын 53 багт 202 малын эмч, мэргэжилтнүүд дайчлагдан ажиллаж байгаа аж. Эдгээр хүмүүс 4590 өрхийн 174748 үхэр, 2615 толгой гахайд дархлаажуулалт хийжээ. Нийтдээ 177363 толгой мал, амьтныг хамруулсан нь 90.0 хувийн гүйцэтгэлтэй. Дархлаажуулалт үргэлжилж байна.







