Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан ажлын баг сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Р.Мөнхбатаар ахлуулсан ажлын баг Хүдэр, Ерөө суманд ажилласан байна.
Ажлын баг дээрх сумдын Засаг даргын Тамгын газар, "Болд
төмөр ерөө гол" ХХК-ийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн
бэлтгэл, бэлэн байдалд үзлэг хийжээ. Мөн өгсөн зөвлөмж, албан шаардлагын
биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.
Энэхүү ажлын багийн ажиллах болсон гол шалтгаан нь Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх. Цаашлаад орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх. Мөн хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахад чиглэл өгөх зорилготой аж. Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүн хүч, автомашин, багаж хэрэгслийн бэлэн байдалтай танилцсан байна.
Монгол Улсын Шадар сайдын Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх 5 дугаар сард зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2022 оны А/52 дугаар захирамжийн хүрээнд энэхүү ажлыг гүйцэтгэжээ.




