“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна
НЬЮ-ЙОРК. /НҮБ/. Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна.
Хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэн дээдлэх үүргийг нь улс орнуудын засгийн газруудад сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын дурсгалыг хүндэтгэх үүднээс НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн тавдугаар сарын 3-ныг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэж байх тухай тусгай тогтоолыг 1993 оны 12 дугаар сарын 20-нд гаргаж байв. Ингээд 1994 оноос энэ өдрийг дэлхий дахин тэмдэглэж эхэлсэн юм.
2970天