Хар тамхины мафийн толгойлогчийг Мехико хотод баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕХИКО. /Xinhua/. Олон улс дамнан хар тамхины наймаа эрхэлдэг томоохон бүлэглэлийн удирдагчдын нэг болох Дамасо Лопез Нунез гэгчийг өнгөрсөн мягмар гарагт Мехико хотод баривчилсан тухай тус улсын Ерөнхий прокурорын газар /PGR/ мэдэгдлээ.
Дамасо Лопез Нунезийг өнгөрсөн мягмар гарагт Мехико хотын зүүн хойд дүүрэг дэх нэгэн нийтийн байранд байхад нь баривчилсан бөгөөд баривчлах ажиллагааны үеэр галт зэвсэг хэрэглээгүй гэж Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах газрын дарга Омар Хамид хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Лопез Нунез нь "Синалоа" бүлэглэлд хамаарагддаг бөгөөд тус бүлэглэл нь хар тамхины наймаа, мөнгө угаах, зохион байгуулалтай гэмт хэрэг үйлддэгээрээ зартай аж. Тэрбээр өнгөрсөн 1 дүгээр сард АНУ-д шилжүүлэн өгсөн тус бүлэглэлийн толгойлогч асан “Эл Чапо” Гузманыг залгамжлагч байж магадгүй юм.
Лопез Нунезыг мөнгө угаасан болон бусад хэрэгт холбогдуулан шилжүүлэн авах хүсэлтэй байгаагаа АНУ мэдэгдэж байсан юм. “Одоо бид АНУ-ын зүгээс албан ёсоор хүсэлт ирүүлэхийг хүлээж байна” гэж О.Хамид мэдэгдлээ.

Х.Сарнай