“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ
АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” платформ дээрх хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг хянан үнэлэх болно гэж тус улсын Дотоод хэрэг, Олон нийттэй харилцах яам даваа гарагт мэдэгджээ. “Instagram”, “Snapchat”, “TikTok” зэрэг нийгмийн сүлжээний платформуудад ийм үнэлгээ хийсний дараа уг шийдвэрийг гаргасан байна.
1天