Д.Трампыг шүүмжилдэг сэтгүүлч Петербургийн чуулга уулзалтын зохицуулагчаар ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК./TASS/. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трампыг нэг бус удаа эрс шүүмжлэн олны танил болсон Америкийн телевизийн сэтгүүлч Мегин Келли Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нэгэн хуралдаанын үеэр зохицуулагчийн /модератор/ үүрэг гүйцэтгэхээр болжээ. Энэ тухай мягмар гарагт New York Post сонинд бичсэн байна.
Өмнө нь М.Келли Fox News телевизэд 12 жил ажилласан бөгөөд одоо NBC телевизэд хөтлөгчөөр ажиллаж байгаа юм.
NBC-ийн хөтлөгч Мегин Келли Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын бүгд хуралдаан дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тайзан дээр байх үед зохицуулагчийн /модератор/ үүрэг гүйцэтгэнэ гэж New York Post сонинд дурджээ.
Тус чуулга уулзалтын явцад дэлхийн улс төр, эдийн засгийн өргөн хүрээтэй асуудлууд тухайлбал олон улсын худалдааны хэлэлцээр, кибер аюулгүй байдал, цэрэг дайны түгшүүртэй байдал нэмэгдэж байгаа зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт 6 дугаар сарын 1-нээс 3-ны хооронд болно.
О.Барс