Иранд уурхайд дэлбэрэлт болсны улмаас 21 уурхайчин амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕГЕРАН. /IRNA/. Ираны зүүн хойд нутаг дахь нүүрсний гүний уурхайд хий дэлбэрсний улмаас 21 уурхайчин амиа алдаж, 30 гаруй уурхайчин уурхайн гүнд боогджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, өчигдөр үдээс хойш тус улсын Гулистан муж дахь уурхайд дэлбэрэлт болох үеэр мөн 69 уурхайчин гэмтэж бэртсэн байна.
Тус улсын цэргүүд болон Улаан хавирган сар нийгэмлэгийн албаны хүмүүс аврах ажиллагаа явуулж байна. Гэхдээ уурхай дотор хий байгаа нь аврах ажиллагааг удаашруулж байгаа юм. Хий дахин дэлбэрч болзошгүй гэж албаны хүмүүс болгоомжилж байна.

Иран улс олборлосон нүүрсээ экспортлохоос илүүтэйгээр дотоодын гангийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг байна. Тус улс өнгөрсөн онд 1.68 сая тонн нүүрс олборложээ.
Таван жилийн өмнө тус улсын төвийн нутгийн Язд мужийн нэгэн нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас найман хүн амиа алдаж байжээ.

Г.Доржханд