Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЖАКАРТА, 2025 оны есдүгээр сарын 3 /DW/. Индонезид эсэргүүцлийн жагсаал өрнөж, эмх замбараагүй байдал үүссэний дараа 20 хүн сураггүй болсон гэж тус улсын хүний эрхийн байгууллага мягмар гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хууль тогтоогчдод олгох хангамж урамшууллыг нэмэгдүүлсний дараа Зүүн Өмнөд Азийн тус улсад өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.
AFP агентлаг хүний эрхийг
хамгаалах “KontraS” байгууллагыг
эш татан мэдээлснээр, сураггүй болсон хүмүүсийн талаар 23 мэдээлэл ирснээс 20 нь “эрэн сурвалжлах, баталгаажуулах үйл явц”-ын дараа сураггүй болжээ. Тэдгээрээс хэд хэдэн тохиолдол
Индонезийн нийслэл Жакарта болон Депок
хотод бүртгэгдсэн байна.
“KontraS” төрийн бус байгууллага нь сураггүй болох, эрүүдэн шүүх болон хүний эрх зөрчигдсөн бусад хэрэгт хяналт тавьдаг. Үүний зэрэгцээ Бандунгийн Исламын их
сургууль болон Пасудангийн их сургуулийн оюутнуудын мэдээлснээр, хууль сахиулагчид кампусуудын ойролцоо цугларсан
олныг тараахын тулд нулимс
асгаруулагч хий ашигласан байна.
Өнгөрсөн оны 10 дугаар
сард үүрэгт ажилдаа орсон
Ерөнхийлөгч Прабово Субиантогийн засаг захиргааны хувьд уг эсэргүүцлийн жагсаал нь томоохон
сорилт болж байна. Засгийн
газар хууль тогтоогчдод зориулсан орон сууцны тэтгэмжийг шинэчлэн
тогтоосны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлжээ. Тэтгэмжийн
хэмжээ нь олон бүс нутгийн хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээнээс арав дахин их байгааг шүүмжлэгчид хэлж
байна.
Мөн өнгөрсөн
пүрэв гарагт Индонезийн хагас цэрэгжсэн цагдаа нар 21 настай хүргэлтийн жолоочийг дайран хөнөөж буйг харуулсан дүрс бичлэг цацагдсаны дараа эсэргүүцлийн ажиллагаа улам даамжирчээ. Харин Ерөнхийлөгч Прабово эмх
замбараагүй байдлыг өдөөсөн хууль тогтоогчдод урамшуулах олгох тухай шийдвэрийг цуцална гэдгээ мэдэгдсэн байна.
Эсэргүүцлийн жагсаалын
үеэр найман хүн амиа алдсан
гэж Эдийн засгийн сайд Айрланга Хартарто мэдэгджээ. Түүнчлэн эмх замбараагүй байдлын үеэр 1240 орчим хүнийг баривчилсан гэж Жакарта
хотын цагдаагийн дарга Асеп Эди Сухери мэдээлснийг Индонезийн төрийн
мэдлийн “Antara” агентлаг уламжилсан байна.