Афганистанд газар хөдөлсний улмаас 500 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гаргийн шөнө газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алдаж, 500 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын үндэсний радио, телевиз мэдээлжээ.
Мужийн байгалийн
гамшгийн уршгийг арилгах газраас амиа алдагсдын тоо, бэртэж гэмтсэн
хүмүүсийн тоог баталгаажуулсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Аврах багийнхан харилцаа холбоо
хязгаарлагдмал, алслагдмал оршдог бүс нутгуудад хүрч очиж байгаа тул
хохирлын хэмжээг урьдчилсан
байдлаар тогтоогоод байгааг
албаныхан онцлоод, хохирлын
хэмжээг бүрэн үнэлж, гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж
байна гэж мэдэгджээ.
Афганистаны үндэсний радио, телевиз өмнө нь зүүн нутгийн Нангархар
мужид есөн хүн амиа алдаж, 20
хүн гэмтэж бэртсэн тухай
мэдээлсэн байна. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, Афганистанд орон нутгийн
цагаар наймдугаар сарын 31-ний 23:47
цагт 6.0 магнитудын хүчтэй
газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн голомт Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн төв Жалалабад
хотоос зүүн хойш 27 км зайд, 8
км-ийн гүнд байжээ. Байгалийн
гамшигт үзэгдлийн улмаас нийслэл Кабул хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, Афганистаны зарим нутагт интернэтийн сүлжээ тасарсан байна.