Зүүн Өмнөд Азид нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас 1100 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-12-02 17:32:39

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /NHK/. Индонезийн баруун нутгийн Суматра аралд орсон ширүүн борооны улмаас 600 гаруй хүн амиа алдсан байна. Индонез улс бол өнгөрсөн сарын сүүлчээр эхэлсэн ширүүн бороонд хамгийн ихээр өртсөн Азийн хэд хэдэн орны нэг юм. Тус бүс нутагт нийт 1100 гаруй хүн амиа алдсан байна.


Индонезийн Байгалийн гамшигтай тэмцэх газрын мэдээллээр, даваа гаргийн 17:00 цагийн байдлаар 604 хүн амиа алдаж,  464 хүн сураггүй болсон байна. 


Тус улсын Ерөнхийлөгч Прабово Субианто Хойд Суматра муж зэрэг гамшигт өртсөн хэд хэдэн бүс нутагт очсон байна. Тэрбээр Засгийн газар нэн шаардлагатай бараа, түлш зэрэг тусламжийг шуурхай хүргэхэд анхаарна гэж мэдэгджээ. Гамшиг нүүрлэсэн зарим бүс нутагт цахилгаан эрчим хүч одоог хүртэл байхгүй байна. Ерөнхийлөгчийн хэлснээр, цахилгаан эрчим хүчний хангамжийг удахгүй сэргээх төлөвтэй байна. Тэрбээр мөн нөхцөл байдал сайжирч байгааг дурджээ.


Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Тайландад 170 хүн, Шри-Ланкад 355 хүн амиа алдсан бөгөөд гурван улсад амиа алдсан хүмүүсийн тоо 1129 болсон байна.



相关新闻