Сирид "өнөө хэр нь химийн зэвсэг үйлдвэрлэсээр байна"
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДАМАСК. /ВВС/. Химийн зэвсгийн нөөцийг бүрэн устгах тухай 2013 оны хэлэлцээрийг зөрчин Сирийн Засгийн газар химийн зэвсэг хийсээр байна гэж Барууны тагнуулын нэгэн агентлаг “ВВС” телевизэд мэдэгджээ.
Тус тагнуулын албаны тайланд дурдсанаар, Сирийн нийслэл Дамаск хот болон Хама хотоос холгүй орших гурван газарт химийн болон биологийн зэвсэг үйлдвэрлэж байна. Энэ гурван газар нь Сирийн засгийн газрын харьяа Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн салбарууд юм.

Ийм төрлийн зэвсгүүд үйлдвэрлэж байгааг Сирийн засгийн газрын холбоотнууд болох Иран болон Оросын аль аль нь мэдэж байгаа ажээ.
АНУ тэргүүтэй барууны улсуудын мэдэгдсэнээр, одоогоос нэг сарын өмнө сөрөг хүчнийхний хяналтад байдаг Хан-Шейхан суурин дээрээс Сирийн засгийн газрын байлдааны онгоц мэдрэлд нөлөөлдөг зарины хий бүхий тэсрэх бөмбөгүүд хаясны улмаас 90 орчим энгийн номхон иргэн амиа алдсан юм.
.jpg)
Үүний хариуд АНУ-ын арми Сирийн агаарын цэргийн хүчний баазад пуужингаар цохилт өгсөн билээ.
Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн дайралт үйлдсэн гэх мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч Башар Аль-Асад эрс үгүйсгэн няцаасаар байна.
Химийн зэвсэг үйлдвэрлэж, нийлүүлж байна гэж Сирийн Эрдэм шинжилгээ, судалгааны төвийг АНУ буруутгаж, Хан-Шейхуны хэргээс гурван долоо хоногийн дараа тус төвийн 271 ажилтны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.
2013 оны эхээр Дамаск хотоос холгүй орших газарт химийн довтолгоо явуулж, олон хүний аминд хүрсний дараа буюу мөн оны сүүлчээр АНУ болон ОХУ-ын зуучлалаар байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Сири улс химийн зэвсгийн нөөцөө хураалгасан билээ.

Г.Доржханд