Грек улс болон олон улсын зээлдүүлэгчид тохиролцоонд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА./TASS/. Грек улс болон олон улсын зээлдүүлэгчид болох Европын Холбоо, Олон улсын валютын сан хөдөлмөрийн хууль тогтоомж, нийгмийн халамжийн зардал болон эрчим хүчний салбарт хийх шинэчлэлийн асуудлаар өнөөдөр тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Грекийн Сангийн сайд Эвклидис Цакалотос мэдэгдлээ.
“Эдгээр асуудлаар болж буй техникийн хэлэлцээнүүд бүгд дууссан. Ингэснээр өрийн дарамтыг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцээ хийх зам нээгдлээ” гэж сайд хэлсэн байна.
Грекийн тал олон улсын зээлдүүлэгчидтэй хийх хэлэлцээгээ 5 дугаар сарын 22-нд болох Европын бүлгийн хуралдааны өмнө дуусгахаар төлөвлөж байсан юм.
Европын Холбоо болон ОУВС-гийн төлөөлөгчид 4 дүгээр сарын 24-нд Афинд хүрэлцэн ирсэн бөгөөд тэд Грект явагдаж буй шинэчлэлийн явцын талаар тайлан бэлтгэх аж.
Хэрвээ Грекийн шинэчлэлийн үйл явц хангалтгүй байх аваас макро эдийн засгийн хүрээнд олгох зээлийн ээлжит багцыг авах боломжгүй болно. Энэ мөнгөөр грекчүүд өмнө нь олгосон зээлээ төлөх ёстой юм.
Грек улс 6 дугаар сар дуусахаас өмнө графикийн дагуу зээлийн ээлжит төлөлтөө хийх ёстой.

Х.Сарнай