Үйлчилгээгээ сайжруулахыг иргэний агаарын тээврийн компаниудаас шаардав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/. Иргэний агаарын тээврийн “United Airlines” компанийн нисэх онгоцноос нэгэн зорчигчийг хүч хэрэглэн буулгасан хэрэг гарсантай холбогдуулан АНУ-ын хууль тогтоогчид үйлчилгээгээ сайжруулахыг агаарын тээврийн компаниудын удирдлагуудаас шаардлаа.
Иргэний агаарын тээврийн компаниудын үйлчилгээг сайжруулахын тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэхийг Төлөөлөгчдийн танхимын гишүүд өчигдөр авч хэлэлцсэн байна.
Нислэгийн тийзийг тоо хэтрүүлэн бичихгүй байх, “United Airlines”-ынхтай адил хэрэг явдал давтагдахаас урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээнүүдийг авахыг иргэний агаарын тээврийн компаниудын удирдлагуудаас хууль тогтоогчид шаарджээ.
Өнгөрсөн сард Чикаго хотоос Луисвилл хот руу нисэх гэж байсан “United Airlines” компанийн онгоцонд суудлаа аль хэдийн эзэлчихсэн байсан 69 настай эрэгтэй зорчигчийг суудлаас нь хүч хэрэглэн босгож, хаалга руу чирч гулдран авч явж буйг харуулсан бичлэг олон нийтэд ил болсон юм. Энэ үеэр зорчигчийн хамар хугарч, тархи нь хөдөлсөн билээ. Энэ хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж, тус компанийг хурцаар шүүмжилж байсан юм.

“United Airlines”-ийн гүйцэтгэх захирал Оскар Муноз дээрх зорчигчоос удаа дараа уучлалт гуйсан билээ.
Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын хорооны хуралдааны дараа “манай компани үйлчилгээгээ сайжруулахын тулд улам илүү чармайх болно” гэжээ.

Г.Доржханд