Хятадад Википедиатай өрсөлдөхүйц цахим нэвтэрхий толь гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН./BBC/.Хятад улс ирэх онд Википедиа цахим хуудастай өрсөлдөж чадахуйц өөрийн гэсэн үндэсний нэвтэрхий толины цахим хувилбарыг гаргахаар төлөвлөжээ.
Албаны хүмүүсийн ярьснаар, уг төсөл дээр 20 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд шинэ нэвтэрхий толь тус бүр нь 1000 үг бүхий 300 мянга гаруй мэдээллийг багтаасан байх юм.
Википедиагаас ялгаатай нь тус цахим хуудсанд сайн дурынхан бус харин Хятадын үндэсний их сургуулиудаас шилж сонгосон эрдэмтэд мэдээлэл оруулж байх аж.
Википедиа цахим хуудсыг Хятадад ашигладаг боловч зарим мэдээллийг нь хаасан байдаг.
Тус төслийн ерөнхий редактор, БНХАУ-ын Ном, тогтмол хэвлэлийн холбооны тэргүүн Ян Мүжи Викепедиаг Хятадын нэвтэрхий толины өрсөлдөгч гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар 4 дүгээр сарын эхээр мэдэгдэхдээ “шинэ нэвтэрхий толь бол ном биш, харин соёлын Цагаан хэрэм юм. Хятад улс “олон нийт болон нийгмийг” чиглүүлэх зорилго бүхий өөрийн гэсэн мэдээллийн талбартай болох хэрэгцээ үүсээд байна” гэжээ.
Хятадын нэвтэрхий толь нь анх цаасан хувилбараар 1993 онд хэвлэгдсэн бөгөөд 2012 онд дахин шинэчлэгджээ.
Засгийн газраас санжүүжүүлж байгаа учир зарим мэдээллийг улс төрийн зорилгоор орхигдуулсан эсвэл гажуудуулсан байх магадлалтай гэж шүүмжлэгчид үзэж байна. Нэвтэрхий толийг цахим хувилбарт хөрвүүлэх төсөл 2011 онд батлагдсан боловч саяхнаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд ингэснээр шинэ цахим хуудас нь дотоодын Байду, Киху 360-гийн гаргасан цахим нэвтэрхий толь болон гадаадын Википедиа зэрэг цахим хуудсуудтай өрсөлдөх юм.
Эх газрын иргэд Википедиагаас мэдээлэл унших боломжтой боловч Далай лам, Ерөнхийлөгч Си Зиньпин нарын талаарх сэдвүүд хаалттай хэвээр байна.
Өнгөрөгч долоо хоногт Турк улс тодорхой шалтгаангүйгээр Википедиа цахим хуудсыг ашиглахыг хориглосон билээ. Түүнээс гадна, 2014 онд ОХУ Википедиатай өрсөлдөж чадах цахим хуудас гаргана гэдгээ мэдэгдэж байсан юм. Учир нь "Википедиад манай улсын талаарх мэдээлэл хомс байна" гэж оросууд үзжээ.

Х.Сарнай