Мини гандболын өсвөрийн улсын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-10 10:34:28

Мини гандболын өсвөрийн тамирчдын 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээ энэ сарын 4-6-нд Улаанбаатар хотноо болж шилдгүүдээ тодрууллаа.

"Мон-Алтиус" БТДС-ийн спорт зааланд болсон тус тэмцээн 10-11, 12-13 насны ангиллаар ЕБС-ийн 12 багийн 100 гаруй тамирчид оролцож хурд, ур чадвараа сорьсон юм. Тэмцээний дүнг танилцуулбал, хөвгүүдийн 10-11 насны ангилалд тэргүүн байрт А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг, II байрт Б.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн 1-р сургуулийн баг, III байрт Г.Лхагвабаяр дасгалжуулагчтай Их Монголын Хүч баг тус тус шалгарлаа.

Харин 12-13 насны ангилалд Б.Ганцэцэг дасгалжуулагчтай Шинэ Монгол сургуулийн баг тэргүүлж, Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн 1-р сургууль, Д.Хаш-Эрдэнэ дасгалжуулагчтай “Их Монголын хүч” багууд II, III байрын эзэд болов. Охидын 12-13 насны ангилалд Б.Бат-эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн 1-р сургуулийн баг тэргүүн байр эзэлж, II байрт Ү.Ганбаатар /дасгалжуулагч/ “Их Монголын хүч” баг, А.Мөнх-Оргил /дасгалжуулагч/ Ирээдүй цогцолбор сургуулийн багууд III байрт тус шалгарч Мини гандболын Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр хүртлээ.

Байгууллагын дүнгээр Б.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган баг 5 оноогоор тэргүүн байр, Б.Бадрангуй дасгалжуулагчтай “Их Монголын хүч” клуб 8 оноогоор II байр, Ирээдүй цогцолбор 9 оноогоор III байр тус тус эзэллээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ