CACCI-ны Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-07 15:52:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад айлчилж буй Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвилийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нөхөр ерөнхийлөгч Джамал Инайшвили тэргүүтэй Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бусад салбарыг хөгжүүлэхэд Азийн орнуудын, ялангуяа бүс нутгийн ХАҮТ-уудын үүрэг оролцоо, тусламж дэмжлэг, нөөц бололцооны талаар ярилцаж санал солилцлоо. Уулзалтанд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар байлцав.
Б.Болд
Холбоотой мэдээ