Монголын тамирчид дэлхийн нүүдэлчдийн наадмаас аударспахын төрлөөр хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-07 10:05:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргизстан Улсын Чолпан-Ата хотод болж буй «World nomads-2018” дэлхийн нүүдэлчдийн спортын их наадмаас Монголын тамирчид аударыспах буюу морин дээрх барилдааны төрлөөр хүрэл медаль хүртжээ.

Спортын уг төрөлд Монголын аударыспах, көкпар, тенге илу спортын холбооны тэргүүн А.Ромын удирдлагын дор манай улсын дөрвөн тамирчин оролцсоноос М.Базарбай, М.Айтхабыл нар 60, 70 кг жинд тус тус  хүрэл медалийн эзэн болжээ. Харин 80 кг жин өрсөлдсөн С.Женисбек, 90 кг жинд өрсөлдсөн Б.Досжан нарын хувьд шагналт дөрөвдүгээр байрт орсон байна.

Дэлхийн нүүдэлчдийн ІІІ спортын их наадмын нийлбэр дүнгээр Монгол Улсын баг тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн 80 орноос есдүгээр байранд явж байна.
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ