НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Идлиб мужид үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-09-05 15:50:47
НҮБ. /Синьхуа/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн Идлиб мужид үүссэн нөхцөл байдлыг баасан гарагт хэлэлцэнэ гэж НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли мэдээллээ.

Идлиб мужид химийн зэвсэг хэрэглэж болохгүй гэж Н.Хейли анхааруулаад "хэрэв химийн зэвсэг хэрэглэх аваас АНУ хариу арга хэмжээ авна гэдгийг ерөнхийлөгч Дональд Трамп тодорхой хэлсэн" гэв. АНУ нь  есдүгээр сард Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаа юм.

“Энэ бол эмгэнэлтэй нөхцөл байдал, хэрэв тэд Сирийг эрхэндээ оруулахыг хүсч байгаа бол оруулж чадах байх. Харин химийн зэвсэг хэрэглэж болохгүй. Тэд ард иргэдээ хөнөөж болохгүй бөгөөд бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Н.Хейли Аюулгүйн Зөвлөлийн есдүгээр сарын ажлын хөтөлбөрийг сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ онцлон тэмдэглэлээ. 

“Баасан гарагийн өглөө Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан болно. Ингэснээр химийн зэвсгийн довтолгоо үйлдэхээс өмнө тус зөвлөл арга хэмжээ авч чадах юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Э.Хулан

 
Холбоотой мэдээ