Элчин сайд Роберто Жагуарибэг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-09 17:50:32

Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Роберто Жагуарибэг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзав.

Талууд Монгол, Бразилын харилцаа, хамтын ажиллагааг байгаль орчин, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай болон технологийн салбарт хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцсоны зэрэгцээ олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцав.

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг Гадаад яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар санал солилцож, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Элчин сайдын цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэв.

Холбоотой мэдээ