“Ирээдүйд илгээх Дархлаа” сэдэвт лекц болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-12-09 17:00:40

“Ирээдүйд илгээх Дархлаа” сэдэвт эрүүл мэндийн чиглэлийн лекцийг Нийгмийн Ардчилал “МОХ”, “Эрүүл-Монгол клуб”-ээс санаачлан Монголын их дээд сургуулийн оюутан залуус төдийгүй иргэдэд  нээлттэй, үнэ төлбөргүйгээр энэ сарын 11-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд зохион байгуулна

. Энэхүү лекцийг Ерөнхий мэс заслын их эмч, “Эрүүл-Монгол клуб”-ын тэргүүн, “Хорын ерөндөг” номын зохиогч Х.Бат-Ирээдүй, ХСҮТ-ийн дүрс оношилгооны их эмч, “Эрүүл-Монгол клуб”-ын тэргүүлэгч П.Бат-Ирээдүй нар “Монголын улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тэргүүлэх өвчлөл түүнээс та хэрхэн сэргийлэх”, “Оюутан залуусын амьдралын зөв хэв маяг, хэвшил-Биохэмнэл”, Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд түүнээс гарах гарц зэрэг сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл тавих юм.

Тус лекцийн үеэр эм ханган нийлүүлэх байгууллагууд иргэдэд өөрсдийн бүтээгдэхүүний талаарх сурталчилгаа, худалдаа хийх, “Хорын ерөндөг ном”-ын хямдралтай худалдаа болж, урлаг соёлын арга хэмжээг толилуулна. Нийслэлчүүдийг хүрэлцэн ирж өөрсдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриаллаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ