Өнөөдрийн арилжаагаар 11 компанийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 596 832 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Говь" ХК GOV+5.70 хувиар, "Шивээ Овоо" ХК SHV+5.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт Ноос" ХК ALI-11.11 хувиар, "Хөх Ган" ХК HGN-4.72 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Ингэснээр "TOP 20" индекс 19435.68 нэгж болж 0.45 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 21 тэрбум 129 сая 662 299.27 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 Энд дарж үзнэ үү.