“Coal Mongolia-2018”- чуулганы үеэр нүүрсний салбарын шилдгүүдийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-28 20:27:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх сарын 4-5-нд болох “Coal Mongolia-2018” чуулганаар нүүрсний салбарын шилдгүүдийг тодруулж шалгаруулах хараат бус экспертүүдийн зөвлөлийг “Монгол нүүрс ассоциаци”-ийн дэргэд байгууллаа.
Шалгаруулалтын эцсийн дүнг “Coal Mongolia-2018” чуулганы хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр буюу ирэх сарын 5-ны өдөр “Шангри-Ла” зочид буудалд зарлаж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон албаны бусад төлөөллүүд шагналыг ёслол төгөлдөр гардуулна. Шалгаруулалт дараах номинациудаар явагдах юм байна. Үүнд:
  • Нүүрсний салбарын шилдгийн шилдэг (Гранпри) компани
     
  • Шилдэг гэрээт олборлолтын компани
     
  • Шилдэг техник, технологи нийлүүлэгч
     
  • Шилдэг нүүрс тээврийн компани
     
  • Шилдэг инженер
Шалгаруулалтыг хараат бус экспертүүдийн зөвлөлийн нууц санал хураалтын оноо болон www.gogo.mn,  www.coalmongolia.mn  сайтуудаар болон чуулга уулзалтад оролцогсдоос санал авч, нийлбэр оноогоор дүгнэх аж. Шалгаруулалтад оролцох, компани, инженерүүдийн хүсэлтийг наймдугаар сарын 30-ны 12:00 цаг хүртэл enkhzul@coalmongolia.mn email хаягаар болон 70115590 утсаар авч, олон нийтээс авах саналын шугамыг мөн энэ сарын 30 өдрийн 15:00 цагаас нээж, есдүгээр сарын 5-ны 19:00 цаг хүртэл авах юм байна. 
Б.Болд
Холбоотой мэдээ