Наймдугаар сарын 28-ны өдөр болох үйл явдал

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2018-08-28 08:27:04
09.00 цагт “XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал МУИС-ийн Номын санд 2 дахь өдрөө болно.

09.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, ЦЕГ-ын Замын цагдаагийн алба хамтран “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах нь” сургалт "Континенталь" зочид буудалд болно.

10.00 цагт НМХГ-ын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 8800-0098,88105008
11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын уулчдын үндэсний холбоо, ОБЕГ, "JCI hiking" клуб хамтран өндөр уулын болон аврах ажиллагааны сургалтыг амжилттай зохион байгуулсан  талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар хэвлэлийн бага хурал “Зайсан хилл” дэх “Тэгри” ресторанд болно. Утас: 8080-4909.
11.00 цагт Казахстаны ЭСЯ-наас Үндсэн хуулийн өдөр, Цөмийн зэвсэгийн эсрэг өдрүүдийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 11 345408, 11 341707, 9042-0194.

11.00 цагт Хэвлэлийн эрх чөлөөний хууль батласны 20 жилийн ойг тохиолдуулан “Глоб Интернэшнл” төв Монголын Хуульчдын Холбоо, Монголын Хэвлэлийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх гэж буй талаар “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.. Утас: 99009910, 99170361.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах талаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал” болно. Холбоо барих утас: 7010-5652.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Их дээд сургуулиуд, коллеж, МСҮТ-ийн оюутнуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг хэрхэн олгох, сунгах талаар Улаанбаатар смарт карт, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр, эрхлэлтийн газар хамтран мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд
  • 11:30 цагт: "Баян зам" тээвэрчдийн холбоо, "Areana" сошиал ТВ-ээс Өмнөговь-Тавантолгойн замд нүүрс тээврийн түгжрэл үүсч 100 км урт цуваа үүссэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • 12:00 цагт: Худалдаачид өлсгөлөн зарлах болсон талаар Монголын худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ.

 




 

Холбоотой мэдээ