БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нээлтэд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад маргаашнаас буюу наймдугаар сарын 23-25-нд албан ёсны айлчлал хийх гэж байна.
Айлчлалын хүрээнд ноён Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар албан ёсны хэлэлцээ хийж Сайд нар хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалын өдрүүддээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилга болон “Бүс ба зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх” санаачлагын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэгт хэсэгт байгуулсан тусгай гарцтай тус тус танилцах юм. Мөн Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нээлтэд оролцоно. 2020 онд ашиглалтанд орох Төв цэвэрлэх байгууламжийн төсөл БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих юм.