Говь-Алтай аймагт төл бойжилт 98.0 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-15 18:18:38
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд оны эхний долоон сарын байдлаар төллөх насны хээлтэгчийн 56.9 хувь болох 862.0 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.8 мянган төл бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай байна.
Харин төлийн хорогдол 17474 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 399 унага, 507 тугал, 142 ботго, 5193 хурга, 11233 ишиг тус тус хорогджээ. Аймгийн хэмжээнд нийт 129.6 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1347, үхэр 2245, тэмээ 181,  хонь 31755, ямаа 94098 байна.  Нийт хорогдлын 24.5 хувийг хонь, 72.6 хувийг ямаа эзэлж байна хэмээн Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахйун газраас онцлон мэдээлэв.  
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ