НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-15 08:54:27
Улаанбаатар/МОНЦАМЭ/.НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол наймдугаар сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдах юм байна.

Тиймээс иргэд 2018 оны долдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18590, 200 мянган төгрөгийн азтан 1872, нэг сая төгрөгийн азтан 188, 5 сая төгрөгийн азтан 13, 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй юм. 
Холбоотой мэдээ