Өнөөдрийн арилжаагаар 6 компанийн хувьцааны ханш өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-13 18:23:48
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 258,622 ширхэг хувьцаа арилжсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Ган хэрлэн" HZB+14.98 хувиар,  "Хөсөг трейд" HSG+14.96 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Агротехимпекс" ATI-9.3 хувиар  болон "Ноёт хайрхан" NIE-7.14 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19261.57 нэгж болж 0.65 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,351,476,310,673.37 төгрөг боллоо.
Холбоотой мэдээ