Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-08-13 14:32:37

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны гаргасан мэдээллээр наймдугаар сарын 15-16-ны хооронд Дорноговь аймгийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орох төлөвтэй байна.
Тиймээс албаныхан үер усны аюулаас болгоомжлох, анхаарал сэрэмжтэй байхыг малчид, иргэд аж ахуй нэгжүүдэд анхааруулж буй.
Дашрамд дурдахад наймдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орсон усархаг аадар борооны хур тунадасны хэмжээ 80 мм байсан бөгөөд энэ нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Учир нь хур тунадасны хэмжээ 50 мм-ээс дээш гарсан тохиолдолд гамшигт үзэгдэлд тооцдог аж.

Х.Эрдэнэбулган     

Холбоотой мэдээ