Шанхайн олон улсын балетын VI уралдаанд О.Анужин хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-08-13 10:20:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шанхайн олон улсын балетын VI уралдаан энэ сарын 03-11-нд болж шилдгүүдээ тодрууллаа.

“Dance To The Rhytm Of Shanghai” буюу "Шанхайн ритмээр бүжиглэе" уриатай тус тэмцээнд дэлхийн 16 орны 73 шилдэг балетчин өрсөлдсөнөөс УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин  хүрэл медаль хүртэв. Ийнхүү залуу гавьяат дэлхийн шилдгүүдийн эгнээнд яваа гэдгээ харуулж чадлаа.  Манай улсаас мөн тус тэмцээнд УДБЭТ-ын залуу балетчин Ц.Хишигжаргал хүчтэй өрсөлдсөн ч хоёрдугаар шатанд ур чадвараа харуулж хараахан чадсангүй.

Шанхайн олон улсын VI уралдаан нь 12 жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн, 50 мянган ам.долларын шагналын сантай юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ