Чойбалсан хот гэрэлт гудамжтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-08-12 12:37:03
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Чойбалсан хот шөнийн гэрэлт гудамжтай боллоо. Гэрэлт гудамж байгуулахад 40 сая төгрөг зарцуулжээ. Энэ намар тус хотын түүхт 80 жилийн ой тохиох гэж байна. Энэ хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг нь хотын гэрэлтүүлэг юм.
Гэрэлт гудамжийг Найрамдал паркаас Хэрлэн голын эрэг хүртэл байгуулж, өвөрмөц, содон гэрлээр чимжээ. Түүнчлэн Чойбалсан хотын хойд болон урд төвзам дагуух албан байгууллага, орон сууцны барилгуудад гэрэлтүүлэг хийж байгаа нь ч иргэдийн талархлыг хүлээж байна. Энэ жил тус хот 200 сая төгрөгийн гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, энэ ажил дуусах шатандаа явна. 
Хэрлэн сумын захирагчийн албанаас түүхт ойгоо угтан хийж буй бүтээн байгуулалтуудыг эвдэж сүйтгэхгүй, соёлтой байхыг олон нийтэд уриалав.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ