"Өмнөговь 2015 бага олимп"-ыг Цогтцэцийнхэн өнгөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-12-08 16:57:18

"Өмнөговь 2015 бага олимп"-ын шилжин явах цомыг энэ сарын 19-нд болох Өмнөговь аймгийн Залуучуудын холбооны "Next Stop 2015" шинэ жилийн цэнгүүн дээр гардуулахаар болжээ.

Бага олимпын II шат "Үндэсний спортыг Олимпын тавцанд" уриан дор үндэсний бөх, сур харваа, шагайн харваа гэсэн гурван төрлөөр болж, 22 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорьжээ. Тэмцээний дүнгээр бага олимпын нийт дүн нэгтгэгдэж байгаа бөгөөд тэргүүн байранд Цогтцэций сум, удаах байранд Даланзадгадын нэгдүгээр баг, гутдугаар байранд Даланзадгад сумын III багийн хамт олон тус тус байр эзэлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сум "Өмнөговь 2015 бага олимп"-ын шилжин явах цомыг гардан авахаар болов.

Б.Туул

Холбоотой мэдээ